Мэдээд авахад илүүдэхгүй: Microbead гэж юу вэ?

Таны хэрэглэж байгаа эсвэл хэрэглэж байсан нүүр угаагч болон шүдний оо зэрэгт агуулагддаг жижигхэн Microbead гэж чухам юу юм бол? 1мм хэмжээтэй бөөрөнхий шүр шиг пластикийг хэлдэг бөгөөд микропластикийн нэгэн төрөл юм. Түүний гол үүрэг нь үрэлт, скрабны төрлийн үйлчилгээ үзүүлдэг.

Оон доторхи microbeads Image Link

Микропластик нь 5мм-ээс жижиг хэмжээтэй бүх пластик юм. Микропластик нь өөрөө хоёр төрөл байна. Нэг нь “primary” буюу “анхдагч” микропластик нь албаар нэмсэн Microbead төрлийн пластикууд. Нөгөөдөх нь, “secondary” буюу “хоёрдогч” микропластикууд нь энгийн хэмжээтэй пластикаас эмтэрч бутарч явсаар байгаад 5мм-ээс жижиг хэмжээтэй болчихсон гарууд. Энэ гарууд л пластикийн хамгийн аюултай тал гээд байгаам даа. Бараг хэзээ ч үгүй болохгүй, жижигсэсээр жижигсэсээр загасны “хоол” болж, бид бүгдийн ундаалах усанд орж экосистемд ихээхэн хохирол учруулж байна.

Мicrobead-ийг олон улс аль хэдийнэ хорьсон байна (Франц, Канад, АНУ гэх мэт). Гэхдээ миний байгаа газар буюу Унгарт худалдаалсаар байна. Мөн бусад олон улс оронд худалдаалж байгаа. Тиймээс би үүний талаар бичихээр шийдсэн юм.

Хэр их Microbead бидний экосистемд нэвтэрж байна вэ?

Science шинжлэх ухааны сэтгүүлийн 2015 оны судалгаагаар [1], 2010 онд ойролцоогоор 12.7 сая тонн пластик хаягдал далайруу орсон гэж гарсан. Үүнээс 1.5 сая тонн нь микропластик байна. Үүнээс гадна 1.7 сая тонн микропластик ус цэвэрлэх байгууламжийн лагт орсон байдаг. (2019 World Health Organization report on Microplastics in drinking water) [2]. Энэ лагийг ихэвчлэн тариан талбайд бордоо болгон ашигладаг. Хөрсөнд буй энэ лаг, бороон усаар урсгал усанд орж далайруу орох эсвэл газрын гүний усруу орох боломжтой. Тэгснээр микропластик бидний ундны усруу бас орж байгаа гэж үзэж болох юм.

Манайд байгаа microbead-тэй бүтээгдэхүүнүүд………..

Microbead тэгвэл энэ бохирдлын хэр их хувийг эзэлж байна вэ? Яг тодорхой тоон баримт олоход хэцүү, учир нь үйлдвэрлэгчид эдгээр мэдээллийг компаний нууц гэж үздэг. Гэхдээ ойролцоогоор 3%-ийг эзэлдэг гэж гарсан [3]. Энэ нь жилд 45,000 тонн microbead далайруу ордог гэсэн үг юм. Microbead нь далайн амьтдын шууд хоол болох боломжтойгоороо аюултай. Гэхдээ хэрэглээг хориход хамгийн дөхөм, учир нь microbead-ийг орлоход амархан, тийм ч чухал түүхий эд биш юм.

UNEP, 2015-ын судалгаагаар microbead-ын жин пластик савлагаатай нь адил жинтэй байдаг гэж гарсан [4]. 5 Gyres Институт [5]-ын судалгаагаар нэг ширхэг нүүр угаагчнаас 350,000 microbead ялгардаг гэж гаргасан байна.

Plymouth их сургуулийн судлаачид [6] нүүрний скрабны томоохон брендүүдийн microbead-ийг тоолоход, нэг удаагийн нүүр угаалтаар 4,600-аас 94,500 microbead усны сувагруу ордог болох нь тогтоогдсон юм.

Амьтдад болон хүнд нөлөөлөх нөлөөнүүд

Хүний биед микропластик их хэмжээгээр ороход исэлдэлт ихэсч биенд үүсэх стресс нэмэгдэж мөн үрэвсэх шинж тэмдгүүд илрэх боломжтой гэж нэгэн судалгаагаар гарсан байна [5].

Pittsburgh их сургуулиас нийтэлсэн 2015 оны судалгаанд [7], органик бохирдуулагч бодисууд (persistent organic pollutants) микропластик дээр хуримтлагдаж концентраци нь энгийн далайн уснаас хэд дахин их байсан юм.

Далайн амьтдын эрүүл мэндэд дараах сөрөг үр нөлөөг үзүүлдэг [7]:

Utrecht их сургуулийн судалгаагаар [8], лабораторийн нөхцөлд хүний дархлааны эс микропластиктай таарах үед таараагүй үеэс 3 дахин хурдан үхэж байв. Энэ үр дүнг саяхан 2019 оны 10 сарын 3-нд Plastic Health Summit Amsterdam хуралд танилцуулсан байна.

Microbead-ийг хорих үйл явц

Ocean conservancy, Plastic Pollution Coalition and 5 Gyres гэх мэт сайн дурын байгууллагууд идэвхтэй тэмцсэний үр дүнд үйлдвэрлэгчид өөрсдөө хорих хууль батлагдахаас өмнө microbead-тэй бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр ажиллахаа больж байсан. Гэвч эдгээр үйлдвэрлэгчид зөвхөн өндөр хөгжилтэй, асуудлын талаар мэдлэгтэй газруудад л арга хэмжээ авч эхэлсэн нь таагүй. Тиймээс, бид өөрсдөө маш их мэдлэгтэй мөн тэмцэх сэтгэлтэй байснаар ирээдүйн эрүүл орчныг авч үлдэх ёстой болсон цаг үе юмсанжээ.

Та юу хийж чадах вэ?

Link: https://www.beatthemicrobead.org

2. Garnier, Johnson & Johnson, Procter and Gamble гэх мэт microbead ашиглаж буй бүтээгдэхүүнийг буцааж явуулах, энэ бүтээгдэхүүнийг дахин зах зээлд гаргахгүй байхыг шаардаж мэйл бичих.

3. Бусдад мэдээлэл түгээх.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Энэ асуудлын талаар таньд өөр санал байвал надтай хуваалцаарай. Уншсанд талархлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Эх сурвалжууд:

[1] Plastic waste inputs from land into the ocean (2015) Jenna R. Jambeck et al. Science article Link: https://science.sciencemag.org/CONTENT/347/6223/768.abstract

[2] Microplastics in drinking-water. Geneva: World Health Organization; 2019. Licence: CC BY-NC-SA 3.0 IGO.

[3] EU Regulatory Impact Assessment — Microbeads (Prohibition) Bill (2019)

[4] UNEP (2015) Plastic in cosmetics; are we polluting the environment through our personal care? Plastic ingredients that contribute to marine microplastic litter. Retrieved from https://research.vu.nl/en/publications/plastic-in-cosmetics-are-we-polluting-the-environment-through-our

[5] 5 GYRES Institute The 5 Gyres Institute is a 501(c)(3) nonprofit organization in special consultative status with the United Nations Economic and Social Council since 2017.

Link: https://www.5gyres.org/microbeads/

[6] Napper, I., Bakir, A., Rowland, S. & Thompson, R. 2015. Characterisation, quantity and sorptive properties of microplastics extracted from cosmetics. Marine Pollution Bulletin, 99 (1–2), pp 178–185

[7] Celmo C, Addison M. (2015). Biodegradable microbead alternative for cosmetics. Fifteenth Annual Freshman Engineering Conference, University of Pittsburgh, the USA, Paper #5187 http://mcmed.us/downloads/1468242677(abs).pdf

[8] University Medical Center Utrecht (2019)

https://www.imfa.org/study-finds-microplastics-harm-immune-cells/

English blog: bit.ly/3H1Xour Lifestyle: bit.ly/3mryrRb ChemE&Chemistry videos: bit.ly/3pkikqG

Love podcasts or audiobooks? Learn on the go with our new app.